Ээлжилт хичээлийн хөтөлбөр

Хичээлийн сэдэв: Компьютерийн сүлжээ (40 мин)
Заах анги: 9-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Компьютерийн сүлжээний талаар ойлголттой болж түүнийг хэрэглэх боломжийг судлах .
Хичээлийн зорилт: Сүлжээний ангилал, зохион байгуулалт, төхөөрөмж, ажиллагааны зарчмын давуу талыг ойлгох, сүлжээний компьютерийн интернэт протокол хаяг ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.
Эзэмших мэдлэг чадвар:
·         Компьютерийн сүлжээний үйл ажиллагааны зарчмыг мэдэх.
·         Сүлжээний тоног төхөөрөмжийг таних, нэрлэх, үүрэг зориулалтыг мэдэх.
·         Сүлжээний компьютерийн интернэт протокол ба домэйн нэрийг ойлгох, тодорхойлох.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суухаар зохион байгуулах.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Түлхүур үг: Компьютерийн сүлжээ, сүлжээний хэлбэрүүд, сүлжээний топологи. сүлжээний төхөөрөмж. сүлжээний карт. свич, кабель (UTP-Unshielded Twisted Pair,шилэн). шипэн толгой, утасгүй сүлжээ, модем, одон сүлжээ, гол шугамт сүлжээ, цагираг сүлжээ
Арга зүй: Компьютерийн сүлжээтэй танилцах, компьютер дээр ажиллуулах, харилцан ярилцах..
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулах үе шат (1 мин)
- Сурагчидыг хичээлд бэлдүүлэх
- Сурагчидтай мэндлэх

- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх   үе шат
(3 мин)
Компьютерийн сүлжээ гэж юу вэ?
-Компьютерийн сүлжээ гэдэг нь холболтын төхөөрөмж хэрэгслээр холбогдон компьютер болон бусад төхөөрөмжүүдийн цогц юм. 
3
Шинэ мэдлэг олгох
(15 мин)
Сурагчдад слайдыг үзүүлэн тэмдэглэл хөтлүүлэх

- Сурагчид багшийн хэлсэн хэрэгтэй гэсэн тодорхойлолтуудыг тэмдэглэж авна.

4
Бататгах
(1мин)
Сүлжээний төхөөрөмж
Үүрэг, зориулалт
Сүлжээний карт

Шилэн кабель

UTP кабель

Толгой (Connector)

Свич хаб

Рөүтэр (Router)

Модем

Сурагчидаар сурах бичгээс уншуулан нөхөж бичүүлнэ.
Сурагчид багшийн өгсөн ТӨМ 1д хариулан багшид хураалгана.
5
Үнэлгээ
 (5мин)
ТӨМ 1-ийн хариултыг сурагчидтаыгаа ярилцаж
Х1: Дотоод сүлжээ нь нэг болон хэд хэдэн барилга хамарсан байж болдог. Орон нутгийн сүлжээ нь улс доторх томоохон байгууллагын сүлжээ юм. Х2: Гадаад сүлжээ буюу интернэт нь дэлхий нийтийг хамарсан аварга том сүлжээ юм. Гэж сурагчид хариулна.Гэсэн асуултад хариулсан хариултаараа багшид үнэлүүлнэ.
6
Дүгнэлт
(5 мин)
Сурагчдаас Протокол гэж юу вэ?
Протоколыг үүрэг зориулалтаар нь юу юу гэж хуваадаг вэ? Түүнийхээ үүргүүдийг хэлнэ үү. Гэсэн асуултыг сурагчдаас асууна...

Протокол нь мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зохицуулдаг дүрмийн багц юм. Протоколыг үүрэг зориулалтаар нь хэрэглээний, дамжуулалтын, сүлжээний гэж ангилдаг. Хэрэглээний протокол
(Application Protocol)- Сүлжээнд өгөгдөл оруулах, хүлээн авах программын хоорондын харилцааг зохицуулах үүрэгтэй.
Дамжуулалтын протокол
 (Transport Protocol)- Сүлжээний компьютер хооронд өгөгдлийг алдаагүйгээр дамжуулах үүрэгтэй.
Сүлжээний протокол
(Network Protocol)- Мэдээлэл дамжих чиглэлийг тогтоож, өгөгдлийг дамжуулах үед гарах алдааг хянах, шаардлагатай бол өгөгдлийг буцаан дамжуулах үүрэгтэй. Гэж сурагчид өөрийн ойлгосоноор хариулна. 

7
Гэрийн даалгавар
(1 мин)
Гэрт дасгал 3-ыг ажиллаж ирэх.
Гэрийн компьютерийг сүлжээнд холбох төхөөрөмжүүдийг судлан үнэ, үзүүлэлтийг харьцуулсан судалгаа хийж, үр дүнг нэгтгэн бичээрэй.
- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.





Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Хичээлийн сэдэв: Сүлжээний зохион байгуулалт (40 мин)
Заах анги: 9-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Сүлжээний зохион байгуулалтын талаар ойлголттой болж, түүнийг хэрэглэх боломжийг судлах.
Хичээлийн зорилт:
·         Сүлжээний геометр зохион байгуулалтыг ойлгох.
·         Сүлжээнд холбогдон ажиллахын давуу талыг таниж мэдэх.
·         Утасгүй сүлжээнд зөөврийн төхөөрөмжөөр холбогдон ажиллах, үйлдлийн дараалалыг судлах.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Арга зүй: Сурагчдыг компьютерийн сүлжээний төхөөрөмжүүдийн талаарх мэдлэгтэй болгож, харилцан ярилцах.
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулах үе шат (1 мин)
- Сурагчидтай мэндлэх
-Ирц бүртгэх

- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх,  үе шат
 (5 мин)
Өмнөх үзсэн хичээлийг сэргээн санах байдлаар дадлага ажил ажиллуулах.
Дотоод сүлжээнд буй бусад компьютерийг харах дадлага ажил хийнэ.
Дотоод сүлжээний тохиргоо хийх
       [Control Panel]->[Network and Internet]- >[Network and Sharing Center]~>[Network Connections]~> цонхны [Local Area Connection]ажиллуулж, IP хаяг болон бусад мэдээллийг үзэж сурах.


- Багшийн хэлснийг компьютер дээрээ дагаж гүйцэтгэнэ.
3
Шинэ мэдлэг олгох
 (15 мин)
Сүлжээний зохион байгуулалт
Сүлжээний зохион байгуулалтын геометр зүй тогтлыг сүлжээний топологи гэдэг. Сүлжээг гол шугамт (Bus)од (stаг), цагариг (Ring) топологиор эсвэл эдгээрийг хослуулан (Нуbrid) зохион байгуулна.
Од сүлжээ нь бүх компьютерийг свич рүү холбон зохион байгуулдаг. Энэ хэлбэрийн сүлжээнд гэмтлийг илрүүлэхэд хялбар байдаг. Кабелийн гэмтэл нь тухайн хэсэгт холбогдсон компьютерүүдэд л нөлөөлдөг, сүлжээний бусад хэсэг хэвийн ажилладаг давуу талтай.
Гол шугамт топологийн сүлжээ нь нэмэлт төхөөрөмж шаардлагагүй, кабельд хэмнэлттэй боловч сүлжээнд гэмтэл гарахад нийт сүлжээ ажиллахгүй болох ба гэмтлийг илрүүлэхэд төвөгтэй байдаг.
Цагариг сүлжээнд мэдээлэл нь компьютерүүдийн хооронд цагаригийн дагуу дамжина. Ингэхдээ компьютерийн сүлжээний карт нь мэдээллийгхүлээн авч шуурхай санах ойдоо түр хадгалаад дамжуулдаг. Иймээс сүлжээнд нэг карт эвдрэхэд нийт сүлжээ ажиллахгүй болоход хүрдэг.
  
- Сурагчид багшийн хэлсэнийг  тэмдэглэж авна.

4
Бататгах
(1мин)
Сурах бичгийн 16-с хуудаснаас 
Дасгал 1: Танай сургуулийн мэдээллийн технологийн кабинетийн дотоод сүлжээ хэрхэн зохион байгуулагдсан байна вэ? Ямар кабель ашигласан байна вэ? Тэгш эрхт сүлжээ юу? Эсвэл клиент/сервер сүлжээ юу? Толгой компьютер байна уу? Ямар топологитой сүлжээ вэ? Яагаад ингэж зохион байгуулсан талаар болон давуу тал, боломжийн талаар ярилцаарай.
Дасгал 2: Компьютерийг сүлжээнд холбосноор ямар давуу тал болон сөрөг тал байгаа талаар ярилцаарай. Гэсэн дасгалыг ажиллуулна.

.


Сурагчид өмнөх хичээлтэй тулгуурлан
Дасгал 1: Манай сургуулийн дотоод сүлжээнд Дөрвөн эрчилсэн хос металл утас бухий кабель, төгсгөлд нь шилэн толгой бэхлэн компьютерийн сүлжээний картад,  нөгөөг нь свичид холбоно. Дотоод сүлжээнд UТР кабелийг ашигласан бол зохион байгуулалт нь од хэлбэртэй байнаОд хэлбэрийн дотоод сүлжээнд свичийг ашиглана,  Бүх компьютерийг свичид холбосноор дотоод сүлжээнд холбогдоно гэж хариулна.
5
Үнэлгээ
(3 мин)
 Дасгал 1: Танай сургуулийн мэдээллийн технологийн кабинетийн дотоод сүлжээ хэрхэн зохион байгуулагдсан байна вэ? Ямар кабель ашигласан байна вэ? Тэгш эрхт сүлжээ юу? Эсвэл клиент/сервер сүлжээ юу? Толгой компьютер байна уу? Ямар топологитой сүлжээ вэ? Яагаад ингэж зохион байгуулсан талаар болон давуу тал, боломжийн талаар ярилцаарай.

6
Дүгнэлт
(5 мин)
Багш дасгал 1, дасгал 2-ын хариултыг дарааллын дагуу сурагчдаар хэлүүлэх.
- Сурагчид багшийн тарааж өгсөн асуултанд үнэн зөв  хариулна.
7
Гэрийн даалгавар
(2 мин)
Компьютерийг сүлжээнд холбосноор ямар давуу тал болон сөрөг талтай мэдэж ирэх.
- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.



 Ээлжит хичээлийн хөтөлбөр №3
Хичээлийн сэдэв: Дотоод сүлжээнээс хавтсанд хандах (40 мин)
Заах анги: 9-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Дотоод сүлжээнээс хавтсанд хандах талаар ойлголттой болох.
Хичээлийн зорилт:
·         Дотоод сүлжээнээс хавтсанд яаж хандах талаар мэдлэгтэй болох.
Анги зохион байгуулах: Хүүхэд тус бүр нэг компьютер дээр суухаар зохион байгуулах.
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Арга зүй: Дотоод сүлжээнээс хавтсанд хандах талаарх мэдлэгтэй болгож, харилцан ярилцан дадлага ажил хийх.
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулалтын үе шат
 (1 мин)
- Сурагчидтай мэндлэх
-Ирц бүртгэх

- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх,  үе шат
(3 мин)
Өмнө үзсэн компьютерийн сүлжээний талаар сурагчидаас асууж. Та нарын бодлоор дотоод сүлжээнээс хавтсанд хандах гэж юу гэсэн үг вэ? гэсэн асуулт асууна.
- Багшийн асуусан Дотоод сүлжээнээс хавтсанд хандах гэж юу вэ гэсэн асуултад.
3
Шинэ мэдлэг олгох 
(15 мин)
Дотоод сүлжээнд холбогдсон компьютерээс нөгөө компьютерийн зөвшөөрөл (Share) бүхий хавтсанд хандаж болно.
Хандах зөвшөөрлийг дараах алхмаар хийнэ
-          Хавтсаа идэвхжүүлж хулганын баруун товчлуурыг товших1
-          Харагдаж буй цэснээс Propertiesкомандыг сонгох.
-          Нээгдсэн цонхны Sharing хуудсыг сонгох.
-          Энэ хуудаснаас Advanced Sharingтовчийг сонгох. 2
-          Нээгдэх цонхны Share this folderсонголтыг хийх3
-          ОК товчийг сонгох;
-          Ргoperties цонхны Сlose товчийг сонгох.
(Ингэснээр сонгосон хавтсанд дотоод сүлжээн дэх компьютерээс хандаж болно. Уг хавтсанд файл хуулах, хавтсан дахь файлын мэдээллийг өөрчлөх боломжтойгоор зөвшөөрөх тохиолдолдAdvanced Sharing цонхны Permission 4товчийг сонгоход гарч ирэх цонхныPermission fог everyone хэсгийн Сhangehange-өөрчлөх, Full соntrol-бүх эрхийг олгох) 5 сонголтыг хийнэ. Ингэснээр сүлжээн дэх компьютерээс уг хавтсанд буй файлыг өөрчлөх, файл ба программыг хуулах боломжтой болно.
           
Хавтсанд        хандах зөвшөөрлийг цуцлахдаа өмнөх үйлдлээ давтан хийж,Share this folder сонголтыг хүчингүй болгоно.
Доорх зурганд дотоод сүлжээнээс хандах зөвшөөрөл олгосон компьютерт хандаж харууллаа. Ингэхдээ компьютерийн нэр эсвэл IP хаягийг хөтөч программын хаягийн мөрөнд өгөх хэрэгтэй.
Сүлжээ нь дараах үүрэгтэй.
Үүнд:
-          Харилцаа холбоог бий болгох. Хэрэглэгчид цахим        шуудан, мессеж, цахим яриа (chat), видео хурал зэрэг харилцааг үүсгэнэ.
-          Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээний компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой болно.
-          Файл, мэдээллийг хамтарч хэрэглэх(Share). Сүлжээний орчинд баталгаажсан хэрэглэгч нь сүлжээний эрх олгосон компьютерээс файл, мэдээлэлд хандаж болно.
-          Программ хангамжийг хамтарч хэрэглэх.  Сүлжээнд холбогдсон хэрэглэгч нь холын зайд орших компьютерт программ ажиллуулж болно.



- Сурагчид багшийн хийж буй дасгалыг дагаж хийнэ. Сүлжээ нь дараах үүрэгтэй.
Үүнд:
-          Харилцаа холбоог бий болгох. Хэрэглэгчид цахим шуудан, мессеж, цахим яриа (chat),видео хурал зэрэг харилцааг үүсгэнэ.
-          Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээний компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой болно.
-          Файл, мэдээллийг хамтарч хэрэглэх(Share). Сүлжээний орчинд баталгаажсан хэрэглэгч нь сүлжээний эрх олгосон компьютерээс файл, мэдээлэлд хандаж болно.
-          Программ хангамжийг хамтарч хэрэглэх.  Сүлжээнд холбогдсон хэрэглэгч нь холын зайд орших компьютерт программ ажиллуулж болно.

Дээрх хэрэгтэй гэсэн үүргийг тэмдэглэж авна.

4
Бататгах
(1мин)
Сурах бичгийн Дасгал 1: Дотоод сүлжээний нэг компьютерт хавтсанд хандах зөшөөрөл (мэдээлэл бичих зөшөөрөлгүйгээр) олгож бусад компьютерээс хандаж үзнэ үү.
Дасгал 2Дотоод сүлжээний нэг комльютерт хавтсанд хандах зөвшөөрөл (мэдээлэл  бичих эөвшөөрөлтэйгээр) олгож бусад компьютеээс хандаж үзнэ үү. Гэсэн дасгалыг сурагчидаар ажиллуулна.


- Сурагчид асуултын дагуу компьютер дээрээ хийж үзнэ.
5
Үнэлгээ
(5 мин)
 Өөрийн үнэлгээний хуудсыг бөглүүлнэ.
- Багшийн бэлдсэн  өөрийн үнэлгээний хуудсыг бөглөнө.
6
Дүгнэлт
(5 мин)
 Багш сурагчидын үнэлгээний хуудсыг үзэн энэ сэдвийн хичээлийг хүүхэд хэр ойлгосон байдлаар нь хүүхдээр дүгнэлт гаргуулна.
- Сурагч багшид үнэлгээний хуудсаараа үнэлүүлнэ.
7
Гэрийн даалгавар
(1 мин)
Дасгал 3: Хэвлэгчийг хамтран ашиглах тохируулга хийх үйлдлийн дараалал бична үү.
Дасгал 4: Компьютерийн IP хаягийг тодорхойлох үйлдлийн дараалал:
1.      [Start]à[All Programs]à[Accessories] хавтас нээ.
2.      Command Prompt программыг ажиллуул.
3.      Командын мөрөнд ipconfig гэж бичээд Enter товчлуур дар. Уг үйлдлийн дарааллыг ашиглан компьютерийнхээ IP хаягийг тодорхойлоорой.
Багш гэрийн даалгавар өгнө.
- Сурагчид гэрийн даалгавараа тэмдэглэж авна.





Ээлжит хичээлийн хөтөлбөр №4
Хичээлийн сэдэв: Нээлттэй эхийн программ хангамж (40 мин)
Заах анги: 9-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг бүтээх.
Хичээлийн зорилго: Чөлөөт, нээлттэй эхийн программ хангамж, түүний онцлогийг мэдэх, хэрэгцээндээ тохируулан сонгож хэрэглэх.
Хичээлийн зорилт:
·         Чөлөөт болон нээлттэй эхийн программын ялгааг олох.
·         Чөлөөт программ хангамжийг ашиглах эрх зүйн зохицуулалтыг мэдэх.
·         Чөлөөт программ хангамжийг хэрэгцээндээ нийцүүлэн сонгон судлах.
Анги зохион байгуулах: Сурагчидыг баг болгон хуваана..
Хэрэглэгдэхүүн: Компьютер, Presentation, проектор, ТӨМ.
Арга зүй: Сурагчдыг Open Office программтай танилцуулах, харилцан ярилцах.
Түлхүүр үг: Чөлөөт нээлттэй эхийн программ хангамж (FOSS-Free and Open Sourse Software), чөлөөт программ хангамж (Free Software), нээлттэй эхийн лиценз.
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
Зохион байгуулалтын үе шат
(3 мин)
-Сурагчидыг 1-5 хүртэл тоолуулан баг болгон хувааж суулгана.
- Сурагчдтай мэндлэх

-1-5 хүртэл тоолж багаар сууна.
- Багштай мэндлэх
2
Сэдэлжүүлэх,  үе шат
(5 мин)
Та нарын бодлоор нээлттэй эхийн программ хангамж гэж юу вэ?
Чөлөөт програм хангамж гэж юу вэ?
Нээлттэй эхийн програм хангамж нь патенттай өмчлөгдсөн програм хангамжаас эрс ялгаатай. Нээлттэй эхэд хамрагдах програм хангамжуудын эх кодыг ямар ч хүн үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой. Чөлөөт програм хангамж нь лицензгүй программуудыг хэлнэ. Нээлттэй эхийн программ хангамж нь үйлдлийн системээ дагалдаж ирдэг программ юм.
3
Шинэ мэдлэг олгох
 (15 мин)
Багш нээлттэй эхийн программ хангамжийн талаар 1-ээс 5-р слайдыг үзүүлнэ.
Soyombo үйлдлийн системийн талаар видео үзүүлнэ.
-          Үйлдлийн системийг эх хэлээрээ ашигласанаар гарах давуу талыг ярилцах.
-          Өргөн хэрэглээний багц программыг эх хэлээрээ ашиглахын давуу талыг ярилцах.
-          Англи хэл дээрх програм хангамжийг ашигласаар хэрэглэгчдэд ямар асуудал үүсэж байгаа талаар ярилцах.
-          Ярилцалгын үр дүнг нэгтгэн дүгнэх.

 Сурагчид багшийн үзүүлсэн слайдаас тэмдэглэл хийнэ.
Үйлдлийн системийг эх хэлээрээ үзэхэд дээр нь ажиллахад хялбар, програмуудтай ажиллахад ойлгомтой.
Англи хэлний дутмаг мэдлэгтэй, донгож үйлдлийн систем дээр ажиллаж байгаа хүмүүс хэрэглэхэд хялбар байна.
Англи хэлний мэдлэг дутмаг хүмүүс хэрэглэхэд хүндрэлтэй.

4
Бататгах
 (11 мин)
Audocity, paint.net программыг татаж авч бусаддаа танилцуулах.
Chrome болон Firefox программыг татаж авч бусаддаа танилцуулах.
Audocity, paint.net,Chrom,  Firefoxпрограммыг татаж авч бусаддаа танилцуулах
5
Дүгнэлт
(5 мин)
Өнөөдрийн хичээлээс өөрийн ойлгож авсан зүйлээ 2 өгүүлбэрт багтаан бичиж бусаддаа танилцуулан багш хичээлийнхээ дүгнэлтийг хэлнэ.

Сурагчид өөрийн ойлгосон зүйлээ бусаддаа танилцуулна.
6
Гэрийн даалгавар
(1 мин)
Дээр үзсэн  программыг гэрийн компьютер дээр татаж авж үзэх.
- Гэрийн даалгавараа тэмдэглэж авна.





Comments