Хэрэглэгдэхүүн

Компьютерийн сүлжээ

 Компьютерийн сүлжээ нь 1950-аад онд анх үүссэн. Хоёр буюу түүнээс дээш тооны компьютерүүдийг хооронд нь мэдээлэл дамжуулах, хадгалах, боловсруулахад зориулан тусгай кабелиар холбосныг компьютерийн сүлжээ гэдэг. Компьютерууд сүлжээнд холбогдсоноор мэдээллийг зөөх, хуулах, зарим төрлийн программ хангамж, share, зэргийг сүлжээнд холбогдсон бүх компьютерууд хамтарч ашиглах, e-mail, chat гэх мэтээр хоорондоо харилцах боломжтой болдог. Share-лэн гэдэг нь тухайн share-лэсэн төхөөрөмж, программ хангамжийг олон компьютерууд дундаа ашиглах боломжтой болохыг хэлнэ. Тухайлбал, файл, хавтас, принтер, модем гэх мэт зүйлсийг share-лэж болно.
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана. Үүнд:
-          LAN (Local Area Network)
-          MAN (Metropolian Area Network)
-          WAN (Wide area Network)
LAN (Local Area Network). Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй.
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой.
MAN (Metropolitan Area Network). MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LANсүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network). WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бүхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
Сүлжээний бүтэц
Сүлжээг ихэвчлэн OSI долоон давхаргат загварчлалаар авч үздэг. 1978 онд олон улсын стандарчлалын байгууллагаас (OSI) нэгэн төрлийн бус төрөөрөмжүүдийг хэрхэн холбохыг харуулсан сүлжээний багц загварыг боловсруулан гаргасан. (OSI – Open system interconnection).Энэ багц загварыг нь Reference Model гэдэг. Түвшин болгонд тодорхой үүрэг, төхөөрөмж, протокол харгалзана. Үүнд:
1.2.7. Application буюу хэрэглээний программ хангамж. Энэ давхаргад сүлжээнд хэрэглэгдэж байгаа программ хангамжууд ордог. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд зориулсан сүлжээний үйлчилгээнүүдийг явуулна.
1.2.6. The presentation буюу үзүүлэл. Энэ давхарга нь application буюу программ хангамжаас мэдээлэл уншихад зориулагдсан давхарга. Мөн сүлжээн дэх төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл солилцоход ашиглагдах форматыг тодорхойлно. Жишээ нь: энд принтер, сканнер гэх мэт төхөөрөмжүүд орно.
1.2.5. Session буюу сеанс. Энэ нь 2 холбоотой Host (толгой компьютер)-ын хооронд холбоо тогтоож, удирдан зохицуулах, мөн салгах үүргийг гүйцэтгэдэг. Мөн янз бүрийн төхөөрөмж дэх хоёр программын хооронд сеанс гэж нэрлэгдэх холболтыг тогтоож ашиглах, таслах үүргийг гүйцэтгэдэг. Энэ давхарга нь the presentation буюу үзүүлэл давхаргын суурь нь болж өгдөг.
1.2.4. Transport. Төхөөрөмжүүдийн хооронд тодорхой чанарын түдшинд өгөгдөл дамжуулалт хийх боломжоор хангаж өгдөг. Жишээ нь: Host-оос илгээж байгаа мэдээллийг сигментлэж хүлээн авах талд уг өгөгдлийг буцааж нэгтгэх үйлдлийг хийдэг. Хоёр төхөөрөмжийн хооронд холболт тогтоосон үед энэ төхөөрөмжөөс тодорхой үйлчилгээний ангийг сонгох ба энэ нь дамжуулалтын чанарыг хянаж буурсан тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлэх болно.
7,6,5-р түдшнүүд нь хэрэглээтэй холбоотой түвшин учраас программ хангамж байдаг. Үлдсэн 4,3,2,1-р түвшнүүд нь өгөгддлийг дамжуулахтай холбоотой байдаг учраас техник хангамж байдаг.
1.2.3. Network буюу сүлжээ. Сүлжээгээр дамжигдах өгөгдлийн хамгийн оновчтой замыг сонгох, тэр замаараа өгөгдлийг дамжуулах гол үүрэгтэй. Энэ давхарга нь дээд давхарга болох программ хангамжийн түвшнээс мэдээллийг хүлээж аваад:
-          Дамжуулах ёстой мэдээллээ жижиг дохионуудад хуваана. Хүлээн авч байгаа компьютерийн энэ давхаргад эдгээр хуваасан дохиог буцааж нэгтгэнэ.
-          Очих ёстой газрын хаягийг сүлжээний давхаргын хаяг буюу IP хаяг уруу хөрвүүлнэ.
-          Сүлжээгээр хэрхэн, ямар ямар замаар ямар ямар компьютеруудыг дайрч өнгөрөхийг энэ хаяг дээр зааж өгч болно. Өөрөөр хэлбэл, дохионы явах замыг нь зааж өгнө.
1.2.2. Data link буюу суваг. Энэ давхарга нь физик орчноор өгөгдлийг алдаагүй дамжуулна. Энэ давхарга нь сүлжээний давхаргаас дохиог хүлээн аваад:
-          Дохиог хэзээ цааш нь дамжуулахыг шийднэ.
-          Эхлэх хэсэг, дуусах хэсэг, хаягийн дохио гэсэн гурван форматтай болгоно.
-          Дохиог дамжуулах үеэр дамжуулах орчны зүгээс гарах янз бүрийн орчны нөлөөтэй алдааг шалгах, засах үүргийг гүйцэтгэнэ.
1.2.1. Физик давхарга. Үүнд, дохиог дамжуулахад хэрэглэгдэж буй техник төхөөрөмж, дамжуулах шугам, мөн орчнууд ордог. Жишээ нь, модем, ёүлжээний карт, системийн хүчдэлийн түвшин, давтамж, дамжуулах зай, коннекторын параметрүүд байна....


Comments